Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

СТАТИСТИК: Өдөр бүр 1–2 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна | Peak News

СТАТИСТИК: Өдөр бүр 1–2 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна

2024 онд Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын 521 шинэ тохиолдол бүртгэгджээ. Статистикийн дүнгээс харахад  уг өвчнөөр  өдөр бүр 1–2 эмэгтэй оношлогдож, хоёр хоног тутамд нэг хүн амь насаа алдаж байгаа нь анхаарал татахуйц ноцтой үзүүлэлт юм.

Эмч, мэргэжилтнүүдийн мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь хүний папиллома вирус (ХПВ). 35 наснаас доош насны эмэгтэйчүүдийн дунд ХПВ халдварын тархалт өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. 

Манай улс сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Дархлаажуулалтад хамрагдсанаар охид, эмэгтэйчүүдийн уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр:

9–14 насны охидыг ХПВ-ийн эсрэг вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй.

✔ Насанд хүрэгчид ч мэргэжлийн эмчтэй зөвлөлдөөд дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдсанаар өвчнийг эрт илрүүлж, эмчлэгдэх боломж нэмэгддэг.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хандан “ХПВ-ийн эсрэг вакцинжуулалт бол ирээдүйн эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай арга” гэдгийг онцолж байна.

⇨ 9–14 насны охид: Улсын хөтөлбөрийн дагуу үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдах боломжтой. ЕБС болон өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийдэг.

15-аас дээш насны эмэгтэйчүүд: Өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн эмнэлгүүдэд төлбөртэй вакцин хийлгэж болно.

⇨ Бусад урьдчилан сэргийлэх арга: Тогтмол умайн хүзүүний шинжилгээ (Pap smear) өгч, эмчийн заавраар үзлэгт хамрагдах нь өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Холбоотой сэдвүүд

хавдар эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.