Монголбанк Унгарын Төв банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Л.Дэлгэрмаа
07 сарын 19, 2022

Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны /Magyar Nemzeti Bank/ Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчиллаа.

Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон юм.

Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.

Холбоотой сэдвүүд

монгол банк монгол банк2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.