Peak.mn
11 сарын 09, 2026
"MONGOLIAN BARBIELAND–2026" хүүхдийн загварын шоу дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн тухайд орон нутгийн оролцогчид зорин ирж, улсын хэмжээний уралдаан болон өргөжжээ.

Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо, Бяцхан мисс ОУХБ, ОМТ загварын агентлаг хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь монгол охидын авьяас, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, тайзны соёлыг хөгжүүлэх, хүүхдийг урлаг, загвар, соёлын эерэг оролцоонд хамруулах, монголын хүүхдийн загвар, урлагийн салбарт шинэ үеийн авьяастнуудыг дэмжин хөгжүүлэх зорилготой юм.
"MONGOLIAN BARBIELAND – 2026" тэмцээний эхний шатнаас шалгаран үлдсэн 38 оролцогчид 11 дүгээр сарын 05-нд Гала тоглолтод оролцож, шүүгчид бяцхан охидын тайзны соёл, өөртөө итгэлтэй байдал, загварын мэдрэмж, тайзны алхалт, харилцаа зэргийг харгалзан үзэж, дүнгээ гаргажээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд :

Г.Уранцэцэг - Top Model, UModels агентлагийн үүсгэн байгуулагч, Torgo Models агентлагийн захирал
Ц.Аззаяа - 2015 оны Монголын тэргүүн мисс, 2018 оны Ази тивийн тэргүүн мисс
Б.Ану-Үжин - НИТХ-ын төлөөлөгч, СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны тэргүүн
Б.Золзаяа - “Монгол-2” загварын агентлагийн захирал, МУСТА нар ажиллалаа.
"MONGOLIAN BARBIELAND–2026" уралдааны шагналт байранд шалгарсан оролцогчид

DIAMOND BARBIE буюу дэд байр - Ганзоригийн Ялгуун

SHINING STAR BARBIE - Баярмагнайн Ундрам

TOP MODEL BARBIE- Оюунболдын Урангоо

ONLINE BARBIE - Батмөнхийн Учралсайхан

LITTLE BARBIE- Түмэн-Өлзийн Нандинхүслэн

MINI GRAND BARBIE - Бэртрандын Уянгатөгөлдөр

JUNIOR GRAND BARBIE - Болор-Эрдэнийн Номин

TEEN GRAND BARBIE - Эрчимбаатарын Мөнхлэй

DISNEY PRINCESS BARBIE - Мөнхбаатарын Чамин-Эрдэнэ

ECO PRINCES - Чингүнжавын Азжаргал

RUNWAY STAR BARBIE - Өнөболдын Энгүлэн
PHOTOGENIC BARBIE - Төмөртөмөөгийн Амитба

ELEGANT BARBIE - Дэмбэрэлнямбуугийн Анугүнжид

CHARMING BARBIE - Эрдэнэбаатарын Танан

FRIENDLY BARBIE - Бямбасүрэнгийн Есүй

PEOPLE'S CHOICE BARBIE - Нямбаярын Номин-Эрдэнэ

Мөн тус тэмцээнд амжилттай оролцсон бяцхан загвар өмсөгчид олон улсын хүүхдийн нэр хүндтэй, томоохон загварын уралдаанд эх орныхоо нэрийг гарган оролцох боломжтой болж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.