Монгол иргэд дипломат дугаартай машинаар 3 сая еврогийн үнэтэй хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Х.Оргил
06 сарын 05, 2019

Тавдугаар сарын 3-ны өглөө Чехээс Герман руу нэвтэрсэн дипломат дугаартай машиныг орон нутгийн цагдаа зогсоож шалгасан байна

Машинд 2 монгол иргэн зорчиж явсан бөгөөд өөрсдийгөө дипломат учраас машиныг нэгжих эрхгүй, халдашгүй эрхтэй гэжээ. 

Ингээд тус машиныг албадан нэгжихэд 500 граммаар савласан 140 боодолтой 2 цүнх хар тамхи олдсон бөгөөд уг 2 иргэний баривчилжээ. Уг хар тамхины зах зээлийн үнэлгээ нь 3 сая евро юм.

Германы гадаад явдлын яамнаас тодруулахад уг машин дипломат бүртгэлгүй гэжээ.

Эх сурвалж: https://www.tag24.de/


Холбоотой сэдвүүд

дипломат хартамхи

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.