Монголын морьт харваачид олон улсын тэмцээнд тэргүүлжээ

Х.Оргил
09 сарын 02, 2019

Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01 хүртэл БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, "Хан Монгол " морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцов.

Тус долоон төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын тамирчин медалийн цуглуулгатай амжилттай оролцсон байна. Тодруулбал:

Э.Эрдэнэ хоёр алтан медаль

Н.Даваадорж нэг алтан медаль

Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, н.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Түүнчлэн нийлбэр дүнгээр Гранпри нэгдүгээр байр алтан медаль цомын эзнээр Э.Эрдэнэ шалгарч, залуу харваач н.Пүрэвмандах гуравдугаар байрын эзэн боллоо.

Морьт харвааны аваргууд тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцохоор  өнөөдөр /2019.09.02/эх орондоо 16.00 цагт ирнэ.

Холбоотой сэдвүүд

сурхарваа морьтхарваа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.