Х.Оргил
05 сарын 09, 2018
Өнгөрсөн сард Туул голыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн билээ. Ажлын хэсгийн гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр гадны улс орны жишгээр гол дагуу амралт, зугаалгын үйлчилгээ үзүүлдэг гэр бүлээрээ амарч, хүүхдээ салхилуулах боломжоор хангасан үндэсний паркийг байгуулах талаар санал дэвшүүлсэн юм. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амарч, зугаалах таатай орчинг бүрдүүлэхийн тулд Туул голын байцаагч, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан нэгжийг ажиллуулах асуудлыг ярьж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор үе үе Туулын асуудлаар дуугардаг болсон тэрбээр твиттер хуудастаа гандан хийдийнхэнд хандан "Туул гол бохирдуулж байгаад олон нийт бухимдан хүчээ нэгтгэж байхад Гандан хийд таг байх юм. Соён гэгээрүүлэх, ус голоо хайрлан хамгаалах үйлсэд дуу хоолой үйл ажиллагаагаа зориулаасай" бичсэн байна.
Зарим хүмүүс буруу ойлгосон бололтой.Туул гол бохирдуулж байгаад олон нийт бухимдан хүчээ нэгтгэж байхад Гандан хийд таг байх юм.Соён гэгээрүүлэх, ус голоо хайрлан хамгаалах үйлсэд дуу хоолой үйл ажиллагаагаа зориулаасаа гэж бодож бгаагаа та бүхэнтэй хуваалцсан юм. pic.twitter.com/e6ksOmdE4a
— М.Оюунчимэг (@M_Oyunchimeg) May 8, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.