Г.Сайнзаяа
07 сарын 08, 2019
Өмнөд Солонгосын алдартнууд мөнхийн ус уусан юм шиг л залуугаараа байдаг. Хүүхэд байхад анх удаа харж байсан шиг одоо ч тэр л хэвээрээ харагддаг. Дэлхийн гоо сайхан, арьс арчилгааны нийслэл болохоор аргагүй ч биз. Гэхдээ л дараах оддын жинхэнэ насыг сонсоод "Энэ лав арьс арчилгаанаас өөр ид шидийн юм байдаг байх аа" гэж бодогдож байгааг нуух юун. Ингээд нас бол зөвхөн тоо гэдгийг харуулж чадсан дуу хөгжим, кино, телевизийн алдартнуудтай танилцацгаая.
Шүлс арчих цаасаа бэлдэнэ үү.
Ким Хи-Сан 90-ээд онд Men of the Bath House, Propose and Sunflower гэх мэт киногоор олны хайр хүндэтгэлийг хүлээсэн. Одоо 42 настай.
Алдарт К-поп хамтлаг болох 2PM-ийн гишүүн асан тэрбээр одоо AOMG нэр дор өөрийн лейблийг нээсэн юм. Жей Парк энэ жил 32 нас хүрлээ.
Хан Е-Сеулын гоо үзэсгэлэнг хараад ханашгүй. Miss Gold Digger болон Penny Pinchers бүрэн хэмжээний киногоор нэрд гарсан. Ирэн есдүгээр сард 38 нас хүрнэ гэвэл та итгэх үү? Нууц нь юу юм бол доо.
Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Хан Ган-Ин Азид ч алдартай. Өдгөө 37 нас хүрчээ.
Жүжиглэх авьяасаараа хэд хэдэн шагнал хүртсэн Жо Ин-Сун эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг хаа явсан газраа уяраадаг. 2016 оны Dirty Carnival-аас авахуулаад The Great Battle гээд өчүүхэн ч хөгшрөөгүйгээр кино урлагт 10-аад жилийг өнгөрөөжээ. Тэрбээр энэ жил 38 нас хүрэх аж.
Ким Су Хены тоглосон Dream High олон ангит кино гараад овоо хэдэн жил өнгөрлөө. 31 настай тэрбээр одоо ч арван жилийн сурагчийн дүрийг асуудалгүй бүтээж чадахаар залуу царайтай. Саяхан цэргийн алба хаасан Су Хен тун удахгүй шинэ уран бүтээлээр бидэнтэй уулзана хэмээн найдъя.
Гонг Ю яг л олон жил дарсан чанартай дарс гэсэн үг. Goblin, Train to Busan зэрэг хит киноны жүжигчин энэ онд 39 хүрж байгаа билээ. Улам л сайхан харагдаж байгаа биз.
Ли Мин Юнг
Жүжигчин Ли Мин Юнг Boys Over Flowers киногоор олонд танигдаж, тэр цагаас хойш цаг хугацааг зогсоосон юм шиг л мөнхийн залуугаараа байгаа. Түүнийг 36 нас хүрч байгааг мэдээд ахин нэг удаа нягталж шалгах хэрэг гарсан шүү.
Ёстой л дэлхийн нийтийг шуугиулсан Дэ Жан Гум киноны гол дүр, бидний хайртай жүжигчин И Ёнг-Эй хоёрхон жилийн дараа 50 нас хүрэх нь ээ. Цаг хугацаа гэж.
Ким Хи-Эй
Хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн хатагтай Ким Хи-Эй амьдралынхаа туршид телевизийн 30 савангийн дуурьт тоглосон билээ. Тэрбээр кино салбарт 36 жил ажилласан ба өдгөө 52 настай аж.
Дуучин, жүжигчин Ким Жон-Кук X-Man, Family Outing болон Running Man кинонд тоглож салбартаа байр сууриа олсон юм. Төгс бие бялдар, өөгүй цэвэр арьстай тэрбээр энэ жил 43 нас хүрч байгаа билээ.
У Ён Сео
Энэ бүсгүйд хэлэх гурван л үг байна. Нүд салгахын аргагүй. LUV хамтлагийн гишүү асан кино салбарт хөл тавьж A Korean Odyssey болон My Sassy Girl киногоор хоромхон зуурт од болсон. У Ён Со өнгөрсөн сард 32 нас хүрч нас бол тоо гэдгийг баталлаа.
Жүжигчин, хөтлөгч бүсгүй 1987 онд анхны томоохон кино бүтээлд оролцсон.Түүнээс хойш Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг болж Хөх луу кино шагнал хэд хэдэн удаа хүртсэн. Энэ жил тэрбээр 47 насыг зооглох гэж байна.
Girls’ Generation хамтлагийн гоцлол дуучин бүсгүй анхын дуунаасаа хойш нэг ч үрчлээ нэмсэнгүй ажээ. Одоо ч гэсэн 12 жилийн өмнөх шигээ л сэргэг, үзэсгэлэнтэй харагдаж байна. Taeyeon энэ жил 30 нас хүрлээ.
Хенри Лау
Хүүхэд шиг царайгаараа алдартай дуучин, хөгжмийн зохиолч, Super Junior-M хамтлагийн дуучин асан Хенри ирэх аравдугаар сард 29 нас хүрэх гэж байна.
36 нас хүрсэн ч өчүүхэн ч хөгшрөөгүй түүнийг хүмүүс цус сорогч гэж хочилдог. Мөн л Super Junior хамтлагийн гишүүн.
Хан Жи Мин энэ жил 37 нас хүрч байгааг мэдсэн хүмүүс амьдралд хууртсан юм шиг л мэдрэмж төрөх байх. Хэн нь ийм гоё, хэн нь ийм бүтэлгүй байдаг байна аа ч гэж бодогдох шиг. Ямартай ч түүний хүүхэд шиг эгдүүтэй царай, толигор цагаан арьсыг хараад 20 насандаа яваа л гэж хүмүүс боддог нь лавтай.
Өвлийн хайрын дуу кино 17 жилийн өмнө гарсан гэвэл та итгэх үү? Тэгвэл гол дүрийн Ю Жин одоо 44 настай гэвэл бүр ч итгэмээргүй байна уу?
Жүжигчин Ким Тэ Хи Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Анх 2004 онд Диваажингийн шат кинонд тоглосон тэрбээр одоо 39 настай ч энэхүү цол гуншингаа алдаагүй л байгаа билээ.
Жун Жи Хианы царай хэзээ ч өөрчлөгдөхгүй нь ээ. Олон улсын од болсон бүсгүй My Sassy Girl болон My Love from the Star кинонд тоглож гараагаа эхэлсэн. 37 настай Жи Хиан ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч.
Өмнөд Солонгосын жүжигчин Мин Хе-Рины өхөөрдөм жижигхэн, хүүхэд шиг эгдүүтэй царай нь түүний залуу харагддаг нууцуудыг нэг болов уу. Саяхан Big Bang хамтлагийн гишүүн Taeyang-тай гэр бүл болсон ба өдгөө 33 насыг зооглож байгаа юм.
Парк Бо-Янг Scandal Makers болон A Werewolf Boy кинонд тоглож жүжигчний карьерт нь тэсрэлт эхэлсэн. Одоо тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг. Нэг жилийн дараа 30 нас хүрэх гэж буй Бо-Янг өсвөр насны охидын дүрийг хялбархан бүтээчихдэг.
Сон Жун-Ки Нарны үр сад кинонд ахмадын дүр, Sungkyunkwan Scandal кинонд плэйбой гээд олон төрлийн дүр бүтээсэн. Энэ царайлаг ханхүү одоо 34 настай гэхээр чихэндээ ч итгэхгүй юм.
Хэзээ ч өтөлдөггүй одууд гэхээр к-поп од Юн Жи-Вон хамгийн эхэлж санаанд ордог. Анхын к-поп хамтлагуудын нэг болох Sechkies 1997 онд уран бүтээлийн оргил үедээ хүрсэн. Саяхан Жи-Вон "I'm on Fire" нэртэй уран бүтээлээ гаргасан ба өнгөрсөн сард 41 нас хүрсэн ажээ.
Йе-Жинийг Өмнөд Солонгосын хайрын киноны хатан хаан гэлцдэг. 2004 оны A Moment to Remember болон 2005 оны April Snow зэрэг кино түүний дэлхийн үүдийг нээх тасалбар болсон гэж болно. 2019 онд Something in the Rain кинонд тоглосноос нь хойш "Хөөрхөн аниа" хэмээн хочлох болсон. Энэ жил 37 нас хүрсэн гээд боддоо.
Өсөж буй од Юнг Хе-Ин саяхны уран бүтээл болох Something in the Rain, мөн One Spring Night киноны дараа утгаараа ярианы сэдэв болчихоод буй. 31 настайг нь мартмаар л эгдүүтэй залуу юм даа.
Олон улсын супер од Сон Хе-Кёг танихгүй хүн ховор биз ээ. Тэр зөвхөн All In (2003), Full House (2004), Descendants of the Sun киногоороо ч биш, мөнхийн ус уусан юм шиг гоо үзэсгэлэнгээрээ ч алдартай. 1996 онд анх дэлгэцнээ гарсан эл жүжигчин одоо 37 настай билээ.
К-Поп давалгааны ахмадуудын нэг Rain бол дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжмийн зохиолч гээд олон авьяастай. Холливудэд очиж Ninja Assassin, Speed Racer зэрэг алдартай кинонд дүр бүтээж яваа. Хоёр хүүхдийн хөөрхөн аав энэ жил мөн л 37 насыг зооглож байна.
К-поп дуулианы хамгийн ахмад гишүүд болох EXO хамтлагийн гишүүн Xiumin эгдүүтэй царай, төлөв даруу байдлаараа хүүхнүүдийн сэтгэлийг татдаг. Одоогоор цэргийн алба хааж байгаа бөгөөд 29 нас хүрч байна.
Алдарт 2NE1 хамтлагийн хамгийн царайлаг, хамгийн ахмад гишүүн бол Сандара. Энэ жил 35 нас хүрч байгаа гэнэ. Насыг нь таа гэвэл хэн ч амжилт олохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Сэтгэгдэл бичих (20)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [81.103.176.170] ・ 2020.08.18 Хариулах
харин тийн, саваагүй монголчууд савсагнаж л байна...