Музейн нээлттэй өдрүүдийг тохиолдуулан 68 мянга гаруй хүн музей үзжээ

Л.Дэлгэрмаа
03 сарын 06, 2024

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг Соёлын яамнаас 3-р сарын эхний 7 хоногт зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 68 мянга гаруй иргэн музейгээр үйлчлүүлсэн бөгөөд үүний 43 хувь нь бага насны хүүхдүүд байна.  

Холбоотой сэдвүүд

музей түүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.