Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Наадмын нээлтэд уригдсан “Монгол хүчтэн” Б.Баттулгыг “Амжилтын хүрэл од”-одонгоор шагналаа | Peak News

Наадмын нээлтэд уригдсан “Монгол хүчтэн” Б.Баттулгыг “Амжилтын хүрэл од”-одонгоор шагналаа

Х.Оргил
07 сарын 20, 2019

МЗХ –ноос Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын элч төлөөлөгч, СТА, циркчин Б.Баттулгыг Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, дэлхийн олон сая хүнд монгол циркийн урлагийг чадварлагаар сурталчилж, ажиллаж байгаа  зүтгэлийг үнэлж МЗХ-ны “Амжилтын хүрэл од” одонгоор шагналаа.

Б.Баттулга нь циркчин, дасгалжуулагч багшаар  одоо АНУ-ын  дэлхийн  нэр  хүндтэй ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркид Монгол Улсаа төлөөлөн 10 гаруй жил, амжилттай үр бүтээлтэй ажиллаж байна.

АНУ-ын ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркийн улаан, хөх, алтан шоунд 6  жил жүжигчнээр ажиллах хугацаандаа АНУ-ыг 3 удаа бүтэн тойрч  40 гаруй мужийн 120 гаруй хотод тоглолт хийсэн ба АНУ, ИТАЛИ, БНХАУ, МЕКСИК, ОХУ, ФРАНЦ, ИСПАНИ, ГЕРМАН, БРАЗИЛ , АВСТРАЛИ, СЛОВАК  зэрэг 10 гаруй орны ‘’ GOT TALENT ‘’ телевизийн шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон 5 орны тусгай шагнал, 4 орны гран при шагналаар шагнагдан Монгол Улсын соёл, урлаг, спортын салбарын шилдэг уран бүтээлчдийн нэг билээ.

Энэ хугацаанд Б.Баттулга дэлхийн 11 орноор Монгол Улсыг төлөөлөн аялан тоглолт тасралтгүй хийж гадаадын 25 сая гаруй  иргэнд Монгол хүний хүч тэнхээ, тэвчээр, оюун ухааны хатыг олон улсын түвшинд таниулан сурталчилж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн циркийн урлагийн мэргэжлийн жүжигчин, дасгалжуулагч багш болсон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.