Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Циркчин Э.Лхагва-Очир олон улсын тэмцээний үеэр 5 метрийн өндрөөс унажээ | Peak News

Циркчин Э.Лхагва-Очир олон улсын тэмцээний үеэр 5 метрийн өндрөөс унажээ

Л.Дэлгэрмаа
01 сарын 21, 2022

Гар дээрх тэнцвэр, уран нугаралтын жүжигчин Э.Лхагва-Очир Будапешт хотноо зохион байгуулагдсан олон улсын циркчдийн фестивалийн дараах гала тоглолтын үзүүлбэрийнхээ үеэр 5 метр өндрөөс унаж бэртжээ. Тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хүнд бэртэж гэмтээгүй гэлээ.

"Budapest Circus festival" нь энэ сарын 11-17-ны хооронд зохион байгуулагдсан юм. Тус наадамд олон улсын 150 гаруй циркийн жүжигчид оролцож, 50 шилдэг үзүүлбэрүүд тоглогдсон.

Тэрбээр уг фестивальд амжилттай оролцож, "Гран-При" цомын эзэн болсон аж. Харамсалтай нь дээрх үйл явдал тэмцээний дараах шилдэг үзүүлбэрүүдийн тоглолтын үеэр гарчээ.

Сандалтай үзүүлбэрийг нь зургаан сандал давхарлаж, 8 метрийн өндөрт гүйцэтгэдэг аж. Гэвч тухайн үед арын албаны ажилчид сандал, ширээг угсраад бэхэлгээ тогтоогоогүйгээс эхний хэсэгт давхарласан гурван сандал нурж, унасан гэнэ. 

Өчигдөр /нэгдүгээр сарын 20/- нд Э.Лхагва-Очир энэтухайгаа Будапештийн эмнэлгээс фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ. 

Тэрбээр: 

"Арын ажилчдын хайхрамжгүй байдлаас ийм хэрэг боллоо. Азгүй ч гэх үү, азтай ч гэх үү сайн хэлж  мэдэхгүй нь ээ. Ямар ч байсан яс хугарах, шөрмөс тасрах гээд ноцтой бэртэл аваагүй, амьд байгаадаа баяртай байна. Унахдаа ташаагаараа суурь ширээг цохисон учраас ташаа хавдсан эмнэлэгт. Циркчдийн амьдрал ийм эрсдэлтэй. Үхэл, амьдралтай үргэлж зэрэгцэж алхдаг. Гэнэтийн ямар ч үйл явдалд бэлэн байх хэрэгтэй. Үүнийг илүү ихээр мэдэрлээ. " хэмээн ярьжээ. 

Бичлэг үзэх: 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.