Х.Оргил
10 сарын 17, 2019
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулган өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралд 317 төлөөлөгч, 50 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм.
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлж, намын бодлогоор дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм
Ийнхүү санал хураахад НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.
Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож таван ажил ажилласан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.