“Намрын ногоон өдрүүд” ирэх мягмар гарагт эхэлнэ

Л.Баяржаргал
09 сарын 15, 2017

Үндэсний үйлдвэрлэлийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд:

  • 9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
  • 9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
  • 9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
  • 9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгийг тус тус зохион байгуулах юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.