Б.Баясгалан
09 сарын 19, 2018
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт өнөөдөр буюу 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12.30 цагт болно.
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч:
2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна.
Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
Өдөрлөгүүдийн үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:
Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт:
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинациар зохион байгуулна.
“Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр дараах номинациар шалгаруулалт зохион байгуулна. Үүнд:
мишээл экспо намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа шинэ ургац
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.