Нарантуул, Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүдийг бямба гарагт нээнэ

Б.Баясгалан
05 сарын 17, 2021

УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээнэ. 

Нээх бэлтгэл ажлыг хангасан гэж Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд холбогдох албаныхан мэдээллээ.


Нээгдсэн худалдаа, үйлчилгээний төвүүд:

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, 

Тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.