Саруулын Ариунжаргал
07 сарын 12, 2018
Түүн шиг харагдахын тулд юу хийх ёстойг хэлж өгье. Зарим Ази эмэгтэйчүүд дунд насандаа ч 20 настай мэт харагдаж чаддаг. 20 настай залуухан охидын гоо үзэсгэлэнг яаж гүйцэхэв дээ гэж та бодож байна уу? Энэ зурган дээр байгаа эмэгтэй бол 42 настай Лора Хсу. Тэрээр Тайвань улсад амьдардаг дизайнер эмэгтэй юм.
Түүнийг хэн ч 42 настай гэж бодохооргүй байгаа биз?
Лорагийн нүүр ямар ч үрчлээгүй, харин бие нь зарим 20 настнуудын биенээс илүү гоолиг сайхан.
Түүний гоо сайхны нууц бол өдөр бүр хангалттай хэмжээний цэвэр ус уух, хоолондоо ногоо, жимс түлхүү хэрэглэх аж.
Лора наранд биеэ шардаггүй, үргэлж нарны тос хэрэглэдэг юм байна.
Тэр чихэрлэг ундаа уудаггүй, шарсан хуурсан, тостой хоол иддэггүй.
Арьс арчилгааны хамгийн гол бүтээгдэхүүн нь коллагентай, чийгшүүлэх үйлчилгээтэй тос гэнэ.
Тэрээр хүмүүст С аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.
Зөв хооллолтоос гадна генетик, удам бас нөлөөлсөн нь гарцаагүй.
Гэхдээ Лора Хсу бол 20 настай мэт харагддаг цор ганц Ази эмэгтэй биш юм.
Хүүтэйгээ чацуу мэт харагддаг 50 настай Лю Элинь хэмээх эмэгтэйн талаар саяхан цахим ертөнцөд шуурч байсныг санаж байна уу?
Лора Хсугийн ээж саяхан 63 нас хүрсэн. Гэсэн хэдий ч тэрээр охидтойгоо чацуу мэт харагддаг нь гайхалтай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.