Нийгмийн даатгалын нэмэгдсэн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёр тэнцүү гаргана

Б.Баясгалан
01 сарын 06, 2019

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.

Тус хууль хэрэгжсэнээр нийгмийн даатгалын шимтгэл 1 хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй 1 хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 оноос 2 хувь нийтдээ 5 хувь нэмэгдүүлэхээр хуульчилсан байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.