25.8 мянган ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэв

Х.Оргил
03 сарын 13, 2019

Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаасан өвчний тохиолдол гаргаагүй, ажлын байраа тогтвортой хадгалсан  ажил олгогч нарт  шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байна.

Тодруулбал,

- Үйлдвэрлэлийн ослыг багасгаж, гаргуулахгүй байх боломжийг бүрдүүлэн сүүлийн 3 жил дараалан үйлвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын зардал гаргуулаагүй,

-18985 байгууллага болон ажлын байраа хадгалсан, 

-5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй 6842 ажил олгогчийг урамшуулан ийнхүү шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Иймд дээрх 25827 ажил олгогчийн төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлж буй бөгөөд улирал бүрийн гүйцэтгэлээр хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

Холбоотой сэдвүүд

ндш нийгмийндаатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.