Альгирмаагийн Энэрэл
09 сарын 19, 2022
"Тэнцвэр-Бидний азжаргал" номын зохиогч Б.Оролмаатай ярилцлаа.
Гэр бүлийн хооллох хэв маяг хүүхдийнх нь бие бялдарын хөгжил, эрүүл мэндийг тодорхойлж байдаг
Манайханд өдөржин унтахыг л амарч, алжаалаа тайлж байна гэж ойлгодог тал бий. Завгүй гэдэг хэрнээ өглөө есөн цаг хүртэл орондоо хэвтдэг хүмүүс зөндөө. Би ч тийм хүний нэг байсан. Орой сэрээд ажил руугаа яарч, цайгаа ч уухгүй гараад гүйнэ. Энэ буруу хэвшлээс болоод нөхөр маань чихрийн шижингийн 2 дугаар шинжтэй болчихсон байсан. Үүнээс хойш гэр бүлээрээ амьдралын хэвшлээ өөрчилж, эрүүл, тэнцвэртэй хооллох болсон юм. Одоо энэ чиглэлээр дагнан суралцаж, сургалт хийдэг.
Өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох хэв маягийг дадуулах тийм ч амар байгаагүй.
Эхний 1-2 сар гэр бүлийнхэндээ өгч явуулах өдрийн хоол, оройн хоолыг зохицуулах гэж нэлээд хичээсэн. Дадаагүй хэвшил тул заримдаа мартана, залхуурна. Гэхдээ завгүй гэж шалтаглахын оронд яаж шийдэж болох вэ гэдэгтээ анхаарал хандуулвал арга нь олддог юм билээ.
Бид гэр бүл, үр хүүхдэдээ хайртай гэж ярьдаг. Гэвч хоолыг нь бэлдэж өгдөггүй, дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг бол та үнэхээр тэдэндээ хайртай юу гэдгээ дахин бодож үзэх хэрэгтэй. Гэр бүлийн хооллох хэв маяг, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролоос таны үр хүүхэд ирээдүйд эрүүл, зөв бие бялдартай хүн болох эсэх нь шууд шалтгаалдаг.
Тиймээс гэр бүлийнхэндээ эрүүл хоол хийж өгнө гэж бодохоосоо өмнө эхлээд та өөрөөсөө нэг асуултыг асуугаарай. Та үнэхээр гэр бүлдээ хайртай юу?
Бичлэг үзэх:
Боорцогоор бүү хоолло
Саяхан есөн настай хүүхдээ хөтөлчихсөн ээж “Манай хүүхэд хоёр ч удаа шоконд орсон, чихрийн шижин I хэв шинжтэй. Яах вэ” гээд ирсэн. Бас дөнгөж төрсөн нярай хүүхэд хүртэл төрөлхийн чихрийн шижинтэй гэж оношлогдсон гэж эмээ нь ярьж байхтай таарлаа.
Энэ мэтээр бидний өнөөдрийн зарим нэг буруу дадлаас болж өвчин ороосоор байгааг хараад сэтгэл өвддөг.
Хүүхдээ олохоос эхлээд төрүүлэх хүртэл, төрүүлсэн ч бие бялдрын хувьд өсөж хөгжтөл эрүүл мэндэд ч анхаарал хандуулах нь эцэг эх бидний үүрэг юм шүү. Иймээс хооллолтын асуудлыг хэзээ ч бүү хойш тавь.
Завгүй ажилладаг эцэг эхчүүдийн ихэнх нь дэлгүүр ороод хүүхдүүддээ кг-ын боорцог торондоо хийж байгаа нь анзаарагддаг. Хүүхдүүд нь боорцогийг маш их хэмжээгээр иддэг, тэх хэрээрээ жингийн илүүдэлтэй хүүхдүүд зөндөө болчихлоо.Боорцогийг ямар ч эрдэс амин дэм агуулаагүй, нүүрс ус гэдгийг манай эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй.
Үнэндээ Орос, монгол гэсэн хоёр улсад л кг-ын боорцог зардаг. Бусад оронд голдуу талх, нарийн боовыг 200-300-хан граммаар зардаг.
Хооллолтын хэв маяг өөрчлөгдөөд ирэхээр хүүхдүүдийн амтны мэдрэмж ч өөрчлөгддөг. Тэр хэрээрээ бэлэн хоол хүнснээс өөрийн эрхгүй татгалздаг юм шүү.
Зөв цагт хоол хүнсээ тохируулан идсэнээр хүний бие эрүүл байх боломжтой
Хүний бие организм хэзээ унтаад, хэзээ хоолоо идвэл эрүүл байх вэ гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй ухагдахуун юм. Тиймээс зөв цагт хоол хүнсээ тохируулан идсэнээр хүний бие эрүүл байх боломжтой.
6.30-7 цаг | 600 гр ус ууна | Мэдээж хүйтэн биш өрөөний температурт тохирсон ус ууна. Ер нь усыг бага багаар балгаж ууснаар хүний биед илүү шингэдэг. Нэг дор их хэмжээгээр уусан ус хүний биед шингэлгүй шууд л шээс болон гадагшилна. Хэт хүйтэн ус өлөн элгэн дээрээ уувал ходоод эмзэгшдэг, халуун ус уувал ходоодонд ялзрал явагддаг. Мөн өдрийн турш 6-8 аяга усыг 18:00 цагаас өмнө хуваарилан уух нь ач холбогдолтой. Бөөрөнд ачаалал өгөх учраас орой 18 цагаас хойш ус уухгүй байх хэрэгтэй. |
7-8.30 цаг | Өглөөний цай ууна | Учир нь энэ цагт бидний элэг цөсний ялгарал явагддаг учраас элэг, цөсөө дэмжээд өглөөний цайгаа тогтмол ууж хэвших хэрэгтэй. Дархлаа хамгийн өндөр дэмжигддэг үе тул өглөөний цайгаа ууж дархлаагаа дэмжих нь чухал юм. |
11 цаг | Хөнгөн хооллоно | Учир нь өглөөнөөс хойш өдрийн хоолны цаг хүртэл юм идэхгүй явбал цусан дахь сахрын хэмжээ хэлбэлзэнэ. Хүний цусан дахь сахар олон дахин хэлбэлзэх тусам хүний биед үрэвсэлт процесс явагддаг. Иймээс энэ үед хэлэн дээрээ өл даах хөнгөн зууш тавих нь зөв юм. |
13 цаг | Өдрийн хоол иднэ | Үдээс өмнө алдсан энергиэ нөхөхийн тулд хоол иднэ |
16 цагт | Хөнгөн хооллоно | Хүний тархины үйл ажиллагаа буурдаг үе тул тархиа дэмжиж хөнгөн зууш, жимс эсвэл 30 гр ургамлын үр идэхэд нэн тохиромжтой. Ингэснээр та оройн хоолоо хэтрүүлэхгүй байхад сайнаар нөлөөлдөг шүү. |
19 цагт | Оройн хоол иднэ | 19:00 цагаас хэтрүүлэхгүй хөнгөн хооллох нь тохиромжтой бөгөөд, шөнө унтаж амрахдаа биеэ бэлдэн өөх тос, нүүрс ус багатай хоол зооглох хэрэгтэй. |
Эрүүл хооллох үнэтэй биш
Ихэнх хүн эрүүл хооллолт гэхээр хүн болгон гадаадын өндөр үнэтэй бүтээгдэхүүн гэж ойлгодог.
Эрүүл хоолыг бид маш энгийн гар доор байгаа материалаа ашиглаад хийх боломжтой.
Хэвшүүлэх чухал алхам бол долоо хоногийн хоолоо төлөвлөж сурах юм. Ингэснээр төлөвлөгөөнд орсон хүнсээ л авна.
Жишээ нь нэг ширхэг колаг бид 2800-3000 төгрөгөөр авдаг. Үүний оронд нэг ширхэг авакода аваад нэг оройныхоо салатыг амталж болно.
Намайг хүмүүс ирээд хоол хийгээд өгөөч, хүргэлттэй юу гэж асуудаг. Тэр хүмүүст нэг удаа хоол хийж өгч болно. Гэхдээ та бүхэн байнга хүнээр хоолоо хийлгэж, хүргэлтийн хоол идэхгүй шүү дээ. Хүргэлт авахаасаа өмнө хүмүүсийг өөрсдөө хийж сураасай гэж бодоод “Тэнцвэр бидний аз жаргал” номоо гаргасан.
Зарим нь завгүй, залхуу хүрээд байна ч гэж хэлнэ ээ. “Яагаад өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг гаргахаас залхуураад байгаа юм бэ” гэж тэдэнд хэлмээр санагддаг.
Дэлгэрэнгүйг эндээс:
Б.Оролмаа: Чихрийн шижин өвчний үед буруу дэглэм барьж амь насаа эрсдэлд оруулж байна
Сар шинийн өдрүүдээр ширээгээ засах амттай, хялбархан салатны жор
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.121] ・ 2024.05.04 Хариулах
Surgaltin talaar medeelel ogooch
Зочин [64.119.21.16] ・ 2023.04.16 Хариулах
Nom hanaas avah ve
Зочин [202.55.188.42] ・ 2022.11.21 Хариулах
Ном хаанаас авах вэ
Зочин [66.181.161.84] ・ 2022.09.22 Хариулах
Tentswer bidnii az jargal nomig xaanaas awax we
Зочин [202.126.90.137] ・ 2022.09.22 Хариулах
Ном хаанаас бэ .
Зочин [66.181.161.106] ・ 2022.10.08
Nomiig ni haanaas awah we utas bn uu
Зочин [103.161.242.172] ・ 2022.09.21 Хариулах
Tentsver bidnii az jargal nomiig haanaas avah be
Зочин [103.9.90.130] ・ 2022.09.20 Хариулах
Орой сэрээд ажил руугаа яарч, цайгаа ч уухгүй гараад гүйнэ??? өглөө сэрээд байлгүй дээ
Зочин [43.242.243.34] ・ 2022.10.23 Хариулах
Oroitoj sereed (jaahan zadlaad oilogodoo кк)
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Буруу хооллолт нь зуурдаар нас барах шалтгаан болдог
Саруулын Ариунжаргал ・ 04 сарын 06, 2019
Эрүүл мэнд
Б.Оролмаа: Манайхан голдуу наадам, амралт зугаалгаар шарсан хуурсан хоолоо хэтрүүлэн идэж элгээ гэмтээдэг
П.Мөнгөнсор ・ 07 сарын 25, 2023
Эрүүл мэнд
ЗӨВЛӨГӨӨ: Тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулах хоол хүнс
Peak.mn ・ 06 сарын 11, 2022
Ярилцлага
Д.Буян: Цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 12гр транс тос идэж байна, үр дагаврыг нь хэн ч анзаардаггүй нь харамсалтай
Peak.mn ・ 06 сарын 09, 2022
Эрүүл мэнд
Хооллолтоо багахан өөрчлөхөд л альцгеймерын өвчнөөс сэргийлэх боломжтой
Г.Сайнзаяа ・ 08 сарын 21, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.