Энэ жил хамгийн их хандалттай сайтаар ТikTok тодорлоо

Л.Дэлгэрмаа
12 сарын 24, 2021

Хятадын "ByteDance" компанийн эзэмшлийн богино хэмжээний видео контент бүтээн байршуулдаг платформ болох ТikTok нь энэ жилийн хамгийн олон хандалт авсан интернет сайтаар шалгарчээ.

Интернетийн урсгалыг хянадаг үүлэн дэд бүтцийн Cloudflare компанийн мэдээлснээр "TikTok" өнгөрөгч хоёрдугаар сард дэлхийн хамгийн их хандалт авсан сайт болсон хэдий ч тэр үеэс хойш хэсэг хугацаанд байр сууриа алдаад байсан аж. Харин наймдугаар сараас хойш дахин тэргүүлж эхлэн, есдүгээр сард дэлхий даяар тус сайтад хандсан хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давжээ.

Өнгөрсөн жил Google нэгдүгээр байрт орж TikTok долдугаар байранд жагсаж байжээ. Харин энэ жил TikTok жагсаалтыг тэргүүлж Google, Facebook, Microsoft, Apple, Amazon, Netflix, YouTube, Twitter, WhatsApp зэрэг сайт удаалсан байна.

Холбоотой сэдвүүд

2021 он сошиалтрэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.