Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийслэлийн байгаль хамгаалагчид шинэ техник хэрэгсэлтэй боллоо | Peak News

Нийслэлийн байгаль хамгаалагчид шинэ техник хэрэгсэлтэй боллоо

peak.mn
08 сарын 22, 2018

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га талбай бүхий нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах нь чухал юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдад орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2018 оны “Toyota Land cruiser-76” маркийн автомашин 1, БНХАУ-ын “Sanya Motorcycle” үйлдвэрийн 2018 оны 14 ширхэг мотоциклийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар өнөөдөр гардуулан өглөө.

Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагч бүрийг GPS хяналтын төхөөрөмж, түймрийн багаж, хувцсаар хангаснаар тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Байгаль хамгаалах чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлж буй нь байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, хууль журмын хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2018 онд нийслэлийн ногоон бүсийг ой хээрийн түймрээс бүрэн сэргийлж, өмнөх онуудтай харьцуулахад хяналт шалгалтын тоог 2.1 дахин нэмэгдүүлснээр зөрчлийн тоо 2.7 дахин буурсан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

мотоцикл байгальхамгаалагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.