Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлийг өөрчиллөө | Peak News

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлийг өөрчиллөө

Б.Баясгалан
05 сарын 06, 2019

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг  шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв. 

Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

автобус нийтийнтээвэр чиглэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.