"НИТХ-ын 4-5 төлөөлөгч хуралдаа согтуу сууж байна"

Б.Баясгалан
02 сарын 28, 2019

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан 30 минут завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ.

МАН-ын бүлгээс Р.Дагвыг нэр дэвшүүлсэн бол төлөөлөгч Ц.Байгальмаа заалнаас нэр дэвшсэн юм. Дээрх 2 нэр дэвшигчийн хэн олон санал авсан нь НИТХ-ын дарга болох юм.

Завсарлагааны өмнө төлөөлөгч Э.Бат-Үүл "НИТХ-ын зарим төлөөлөгч согтуу байна. Хөөж гарга. Иргэдийн төлөөлөгч нар энд согтуу хүмүүст дээрэлхүүлээд суухгүй шүү. Та нар энэ байранд иргэд ирэхэд хөөгөөд гаргадаг. Энэ согтуу төлөөлөгчөө гарга" " хэмээн хэлсэн. 

Тэгвэл сая НИТХ дахь Ёс зүйн хорооны дарга Ц.Одонтунгалаг "4-5 төлөөлөгч лав согтуу байдалтай байна" гэдгийг хэллээ.

Холбоотой сэдвүүд

нитх согтуу

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.