Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Номин', 'Оргил', 'И Март', 'Сансар' зэрэг сүлжээ дэлгүүр үйлчлүүлэгчдэдээ үнэгүй амны хаалт өгөх... | Peak News

"Номин", "Оргил", "И Март", "Сансар" зэрэг сүлжээ дэлгүүр үйлчлүүлэгчдэдээ үнэгүй амны хаалт өгөх ёстой

Х.Оргил
01 сарын 28, 2020

Монголын оюутан залуучуудын холбооноос "Коронавирусээс Монголоо аврая" аян зарлаж байгаагаа зарлалаа. Тэд коронавирусын эсрэг авах арга хэмжээ, шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт тавьж, иргэдэд уриалга хүргүүлэхтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийв.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газарт стандартад нийцсэн амны хаалт үнэ төлбөргүй тарааж өгөх, амны хаалтын үнийн хөөрөгдлийг зогсоож ШӨХТГ ажлаа хийх, БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутанг яаралтай авчирч ирэх, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын хоёрныг хүртэл багасгах, их сургуулийн оюутнуудын замын зардлыг буцаан олгох гэсэн шаардлагыг засгийн газарт хүргүүлж байна гэлээ.

Мөн "Номин","Оргил", "И Март", "Сансар" зэрэг сүлжээ дэлгүүрийн эздэд үйлчлүүлэгч бүртээ үнэгүй амны хаалт өгч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг болголоо.

Тус холбооноос иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалж томоохон зах худалдааны төвүүд, хүн ихээр зорчдог газруудаар мянган ширхэг амны хаалт тараахаа дуулгалаа. Энэхүү уриалгад нэгдэх ААН-тэй хамтрахад бэлэн иймээс улстөржилгүйгээр залуус нэгдэж байна гэв.

Аяны хүрээнд залуус томоохон худалдааны төвүүдээр нэгдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн 10 мянган амны хаалтыг үнэ төлбөргүй тараахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

Холбоотой сэдвүүд

имарт уид

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.