90 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын урамшууллын сугалаа маргааш явагдана

Б.Баясгалан
11 сарын 16, 2019

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр  сарын 17-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн сугалааны супер шагнал 90 сая төгрөг.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.