20 настай О.Есүгэн “Токио-2020” олимпийн эрх авлаа

Х.Оргил
11 сарын 06, 2019

Катарын Доха хотноо эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлж олимпын эрх авлаа. Ингэснээр ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нарын дараа олимпын эрх өвөртөлсөн буудлагын 3 дахь тамирчин болж байна.

Тэрээр 2013 оноос буудлага спортоор хичээллэж эхлээд 2014 онд спортын мастер цол хүртсэн, 2015 оны Новисадын Гранд При тэмцээний хэвтээ 60 сум буудах төрөлд хүрэл медаль, Дэлхийн оюутны Универсиад 2019 наадмын урт бууны 10 м зайн тэмцээний шагналт 6 дугаар байрт шалгарч байсан билээ.


Оюунбатын Есүгэн нь 1999 оны зургадугаар сарын 20-нд төрсөн 20 настай бөгөөд Монголын буудлагын спортын найдвар тавьж буй мэргэн бууч юм.

Холбоотой сэдвүүд

буудлага о.есүгэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.