22 настай Ц.Анударь “Токио-2020” олимпын эрх авлаа

Х.Оргил
04 сарын 24, 2019

Энэ сарын 20-29-ны ѳдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод Дэлхийн цомын цуврал тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний хийн гар бууны төрөлд спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекорд тогтоосон байна. Амжилтаараа ОУХМ цолны болзол ханган, ТОКИО-2020 олимпийн наадмын анхны эрхийг өвөртөлжээ.

Ц.Анударь 2015 онд орос монголын хамтарсан 3-р сургууль төгсөж ШУТИС-ийн барилгын инженерийн ангид суралцаж буй. 2014 оноос буудлага спортоор Гавьяат тамирчин Б.Алтанцэцэгийн удирдлага дор хичээллэж эхэлжээ.

Холбоотой сэдвүүд

буудлага буудлагын спорт

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.