Г.Сайнзаяа
12 сарын 31, 2018
Сүүлийн жилүүдэд монголчууд шинэ жилийн үдэш баярын дугаар үзэж, нийслэл салат идэж, гэртээ он гаргахаас илүү Сүхбаатарын талбайд салют харж, ерөнхийдөө олон нийтээрээ тэмдэглэх болжээ. Ихэнх нь төв талбай, хүүхдийн паркийг зорьж, хэсэг нь байрныхаа гадаа салют буудуулж, зарим нь агаарт гэр амралтанд очиж, эсвэл лаунж, ресторанд шинэ оноо угтаж байна.
Энэ хандлага хэдий шинэ ч хурдтай дэлгэрч, одоо "Оноо хаана гаргах гэж байна" гэж таарсан хүн бүр асуудаг болж. Хариуд нь "Мэдэхгүй дөхүүлж байгаад шийднэ ээ" гэх. Хэдэн жилийн өмнө байсан бол "Хуучин оноо гэрээсээ өөр хаана үддэг юм" гэсэн ойлголттой, хүмүүс хэрхэн гадуур баярласнаа зурагтаар сонирхуулдаг байлаа.
Тэгэхээр энэ жил "хаана, хэнтэй, хэрхэн, хэзээ" зэрэг асуулт гарч ирж, хариултыг нь олоогүй хүн ч олон болжээ. Доорхи нь 31-ний үдэш, он солигдох мөчид болох арга хэмжээ болон үнэ ханшийн мэдээлэл юм.
Байгалийн сайханд өвлийн өвгөн аав, цасан охидтойгоо амьд гацуураа тойрон бүжиж угтахыг урьж байна. Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан 31-ны хѳтѳлбѳрт
"Монголын нууц товчоо" амралтын газар
Monday, December 31, 2018 at 12 PM – January 1, 2019 12 PM
Тасалбар: Хүүхэд- 50,000, Том хүн - 100,000.
7000-0450
"KK Tapas Restaurant & Bar" ресторанаас энэ оны хамгийн халуухан Латин үдшийг бэлэглэнэ. Дуучин Силвинагийн уяангалаг хоолойг сонсонгоо амтат хоол идэж, Текилла уухыг хүсвэл та энд л очих хэрэгтэй. Очихоосоо өмнө ширээ захихыг Тапасын хамт олон санууллаа.
KK Tapas Restaurant & Bar
Monday, December 31, 2018 at 5 PM – 12 AM
9905-6735
2018 онд сайн үйлс хийж амжаагүй юу? Тэгвэл та энэ онд болэ байгаа хамгийн сүүлчийн аян нэгдэж, алаг үрсэд өнтэй хувцас өгөөрэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байранд хүчирхийллээс зугтсан хүүхэд, эмэгтэйчүүд яарсандаа гэрийнхээ хувцастай л ирдэг. Дулаан хувцасгүйгээс болж сургууль, цэцэрлэгт явж, хуулийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байх, ханиад томуу хүрэх зэрэг олон бэрхшээл учирдаг билээ.
"ӨНТЭЙ ӨВӨЛ-ӨВЛИЙН ХУВЦАС" аяны гол зорилго бол хүн бүрийг дулаахан хувцаслаасай, хүүхэд бүрийг дулаан өвөлжөөсөй гэх ганц л хүсэл юм. Танд хүүхэд болон том хүний багадсан, загвар нь хуучирсан эсвэл зүгээр л өмсөхөө больсон дулаан хувцас, хэрэглэл байж магадгүй. Хүйтэрч байгаа энэ цагт тэдгээр хувцас л хүчирхийллийн даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүдэд чухал хэрэгцээ болоод байна.
Та Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандиваа өөрийн биеэр авчирж өгч болно, эсвэл найз нөхдөөрөө, байгууллагаараа дулаан хувцас, хэрэглэлээ бөөгнүүлбэл очиж авна.
ЧД 5-р сургуулийн баруун хойно, 40-р байрны 3,6 тоот
70119949
"Playtime" наадам, "Хаи-Фаи" радио, "Label" гэх мэт олон шинэ мэдрэмж, соёлыг Монголд түгээн дэлгэрүүлэгч Тамираa буюу продюссер Нацагдоржийн шинэ, шилдэг дууны сэтийг сонсож, шинэ оноо угтан авцгаая. Үүнээс илүү залуусыг чиглэсэн күүл арга хэмжээ одоогоор байхгүй шүү. Энэ өдөр DJ Roxy (Хай-Фай радио DJ асан, инди парти DJ) зочноор оролцох болно. Гэртээ он гаргаад ирсэн ч болно ирээд хамт он гаргасан ч болно гэнэ.
Tax: 5000
Republik
Tuesday, January 1, 2019 at 1 AM – 5 AM
Dec 31 at 12 AM – Jan 1, 2019 at 6 AM
CUE+
Шангри-Ла зочид буудлын Наадам лаунжид DJ Билигүүдэй өөрийн сэтүүдээ тоглоно.
Monday, December 31, 2018 at 9:30 PM – 1 AM
Naadam at Shangri-La
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.