Онцгой албан татварын тэмдэгтийг их хэмжээгээр хуурамчаар үйлдэн хилээр оруулахыг завджээ

Х.Оргил
01 сарын 22, 2019

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-д хуурамчаар үйлдсэн их хэмжээний онцгой албан татварын тэмдэгтийг оруулах гэж байгаад баригдсан байна.

Тэрбээр Монгол улсын иргэн Б бөгөөд УАЗ 469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг онцгой албан татварын нууж хил гаргахыг завдсан аж. Хэргийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна.

Уг   гэмт хэргийн шинжтэй зөрчлийг   харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлэв.

Холбоотой сэдвүүд

татвар татварын газар ххоат оат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.