Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
П.Наранбаяр: Цалин нэмэх ажлын хэсэг байгуулж, тооцооллыг танилцуулна | Peak News

П.Наранбаяр: Цалин нэмэх ажлын хэсэг байгуулж, тооцооллыг танилцуулна

Боловсролын сайд П.Наранбаяр салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар цэцэрлэгт 300 орчим мянган хүүхдийг хамруулах бол ерөнхий боловсролын сургуульд 830 мянга орчим хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 мянга орчим хүүхэд  нэмэгдэхээр байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж байна.


Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилээс буурч байгаа хэдий ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан зарим газарт нэмэлтээр анги танхим шаардлагатай байна. 

Сургуулийн сурагчийн тоо 30 мянга гаруйгаар өсч байгаатай холбоотойгоор сургуулийн анги танхим түрээслэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна.


Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум, 2025 оны 9-12 дугаар сард 14.3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарахаар байна.


Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай сургуулийн долоон барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байрны барилга, сургуулийн нэг спот заалны барилга, их сургуулийн нэг спортын барилга шинээр ашиглалтад орсон. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. 


Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо өсч байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ. Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна” гэлээ. 

Холбоотой сэдвүүд

багш нарын цалин боловрсол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.