Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сан-Францискогийн нисэх буудалд хуванцар савтай ус худалдахыг хориглов | Peak News

Сан-Францискогийн нисэх буудалд хуванцар савтай ус худалдахыг хориглов

08 сарын 05, 2019

НЬЮ-ЙОРК. /TASS/. Байгаль орчныг хамгаалах тэмцлийн хүрээнд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудалд хуванцар савтай цэвэр ус худалдаалахыг хориглож байгаа тухай телевизийн “Fox News” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, хориг наймдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд агаарын боомтын нутаг дэвсгэр дэх савласан ус худалдах бүх цэгт үйлчилнэ. Хуванцар лонхтой усыг зоогийн газрууд, кафе, автомат машинуудаас худалдаж авах боломжгүй болно. Зорчигчдод дахин ашиглах боломжтой шилэн сав авчрахыг зөвлөж буйн зэрэгцээ хөнгөн цагаан эсвэл шилэн сав худалдаж авахыг санал болгох аж.

Шинэ журмыг зөрчсөн хүмүүст ямар нэгэн шийтгэл оногдуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сан-Францискогийн нисэх онгоцны буудалд өмнө нь хуванцар саванд хоол хүнс худалдах болон, хуванцар соруулыг хориглосон юм. Калифорни муж улс нь хүрээлэн буй орчныг хамгаалах, ялангуяа нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнтэй тэмцэхэд АНУ-ын муж улсуудыг манлайлж байгаа юм.  Тус муж улсын эрх баригчид гялгар уут хэрэглэхийг хориглох анхны хуулийг 2014 онд баталжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.