Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсаас Хонконгод суугаа иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна | Peak News

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсаас Хонконгод суугаа иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна

Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан.

Тэмцэгчид 8 дугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна.

Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна.

•Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах.

• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.

•Олон хүн цугласан газраас хол байх.

•2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,

•2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai,

•2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,

•2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central,  

•2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах”

•2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty

Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/

Утас: +852 25222400

АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096

Холбоотой сэдвүүд

гхя сэрэмжлүүлэг хонконг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.