БНХАУ-ын хилээр нэвтрэх монгол иргэдийн анхааралд...

Б.Баясгалан
11 сарын 03, 2019

Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байна. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.

Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.