Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сэрэмжлүүлэг: Зөвшөөрөлгүй иргэд зочид буудал, айлын гэрт хүний нүүрэнд ботокс хийж байжээ | Peak News

Сэрэмжлүүлэг: Зөвшөөрөлгүй иргэд зочид буудал, айлын гэрт хүний нүүрэнд ботокс хийж байжээ

Б.Баясгалан
05 сарын 09, 2019

Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ.

Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.

Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг хууран мэхлэх, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрт нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

нүүрс тариа хуульбус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.