Мансуурсан үедээ мансууруулах төрлийн ургамал түүж яваад баригджээ

Х.Оргил
04 сарын 01, 2019

Улаанбаатар хотын харьяат иргэн А.Х, Г.Т нар нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.Тэднийг шүлсээр шинжлэх тестээр шалгахад мансуурсан нь батлагдсан аж.

Тэд мөн Төв аймгийн нэгэн сумаас мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслээр зөөж явсан байна.


Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.