Л.Баяржаргал
10 сарын 16, 2017
ЦЕГазрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай
Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1485 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд уг зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр уг зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч оролцуулах тухай зөрчилд холбогдогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэг удаа хойшлуулсан.
2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр 14 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно. Шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт үргэлжилнэ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.