Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Шүдний дагина' Б.Бадамцэцэг Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ | Peak News

"Шүдний дагина" Б.Бадамцэцэг Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Х.Оргил
03 сарын 08, 2022

"Шүдний дагина"  хэмээгддэг жүжигчин, хүүхдийн шүдний эмч Б.Бадамцэцэг Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ.

Тэрбээр 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож, "Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан"-г нээж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ. 

Б.Бадамцэцэг нь дөрвөн жилийн турш өөрийнхөө төрсөн өдрөөр 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байдаг. 

Тэрбээр энэ тухайгаа "Эрүүгээ тайруулах хүртэл хэмжээнд хүндэрсэн хэрнээ ноцтой өвдөж, зовиурладаггүй учраас эцэг эхчүүд нь тоодоггүй. Үүнийг мэддэггүй хүмүүс шүд нь өвдөхөө больчихлоо гэж эндүүрэн тоохгүй явснаас даамжраад, идээ үүсэж яс, буйлаа идээд дуусч байдаг. Ингээд нэгэнт эмчилгээ авахаас оройтчихсон байдаг тул эрүүний хагалгаанд орж, насан туршдаа гоо сайхнаараа хохирдог. Үзлэг хийж байхдаа ийм олон хүүхдийг үзэж, эмчилж байлаа. Эхэндээ гэртээ хариад тэр хүүхдүүдийг өрөвдөөд уйлдаг байлаа" хэмээн ярьсан байдаг. 

Б.Бадамцэцэгтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд сэдвээр ярилцсан ярилцлагыг ЭНД дарж уншаарай.

Холбоотой сэдвүүд

шүд угаалт шүдний эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.