Зарим шүдний эмнэлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна

Х.Оргил
04 сарын 18, 2019

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. 

Хяналтаар  Сновболл ХХК-ийн Днепрдент шүдний эмнэлэг, Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлгээс зөрчил илэрсэн байна.

Тухайлбал цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй нь илэрчээ. 

Зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоосон байна.

Холбоотой сэдвүүд

цацраг шүдний эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.