Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
“Шувуу бүр чухал” уриатай шувуу ажиглах анхдугаар уралдаан зохион байгуулагдлаа | Peak News

“Шувуу бүр чухал” уриатай шувуу ажиглах анхдугаар уралдаан зохион байгуулагдлаа

Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан Өмнөговь аймаг “Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-ыг “Шувуу бүр чухал – Таны ажиглалт үнэ цэнтэй” уриан дордөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-д Даланзадгад, Гурвантэс, Цогтцэций сумдын таван сургуулийн нийт 170 сурагч оролцов. 

Уралдааны өсвөрийн ангилалд 30 багийн 128 сурагч, сонирхогчдын ангилалд 6 багийн 14 оролцогч, ахисан буюу марафон ангилалд 5 оролцогч тус тус өрсөлдсөн юм.

Мөн “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийн хүрээндӨмнөговь аймгийн гэрэл зурагчдын “Говийн үзэсгэлэнт ховор шувууд” гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа.


Өмнөговь аймаг “Шувуу ажиглах уралдаан”-ыг Даланзадгад хотын томоохон эвент арга хэмжээ болгон өргөжүүлж, орон нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгохоор зорьж ажиллаж байгааг онцоллоо.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 520 гаруй зүйл шувуу бүртгэгдсэнээс Өмнөговь аймагт 347 зүйл шувуу бүртгэгдээд байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт ирж буй нийт жуулчдын 10 гаруй хувь нь шувуу ажиглах зорилгоор ирдэг болжээ. Шувуу ажиглах аялал нь дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сараас идэвхжиж эхэлдэг тул аялал жуулчлалын улирлыг уртасгах давуу талтай юм. 

ЗурагТайлбар









Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх: Манай аймаг нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх бүс нутаг тул нүүдэллэн өнгөрөх шувуудын амрах, тэнхрэх, аюулгүй шилжин нисэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цөөрөм, усан сангуудыг байгуулан ажиллаж байна.

“Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-т зориулсан арга хэмжээг жил бүр зохион байгуулснаар шувуу сонирхогчид, судлаачдыг аймагтаа татах, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой эвэнт арга хэмжээ болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

“Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-аар дамжуулан хүүхэд, багачуудад нүүдлийн шувуудын биологийн олон янз байдал, экосистемд үзүүлэх ач холбогдлыг таниулах, экологийн боловсрол олгох ажлыг бодитойгоор хэрэгжүүлж байна.

Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар шувуу ажиглах аялал жуулчлал буюу тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх: Аймгийн цэцэрлэгт хүрээлэнд Сибирт байдаг зарим шувууд өвөлжин суурьшиж байна. Мөн Далан болон Хадатын цөөрөм нь говийг гатлан ирсэн олон шувуудын амарч, түр саатан үдэлж, хүч тамир тэнхээгээ сэлбэдэг чухал газар болсон.

“Говь+Ус” хөтөлбөрийн хүрээнд Баян-Овоо, Номгон, Ноён, Даланзадгад, Мандал-Овоо сумдад хөв, цөөрмыг байгуулснаар нүүдлийн шувуудын амрах таатай орчин бүрдсэн. Эдгээр цөөрөмд шувууд түр саатан амарч, нүүдлээ үргэлжлүүлж байна.

Манай нутгаар олон зүйлийн шувууд дайран өнгөрдөг, энэ жил гэхэд 36 борцгор хотон Даланзадгадын цөөрмөөр дамжин өнгөрсөн. 


“Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр: Өмнөговь аймгийн цэцэрлэгт хүрээлэн  1953 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог.

“Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-ы гол зорилго нь иргэдийн байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон амьдрах арга ухаанд суралцуулахад чиглэж байна.

Өмнөговь аймаг шувуу ажиглагч, сонирхогч жуулчдын зорин ирдэг бүс нутаг болж байна. Жуулчид цэцэрлэгт хүрээлэн, Одсүрэнгийн модны талбай, Далангийн гол зэрэг байршлуудад шувуу ажиглалт хийдэг. Бид Японы туршлагад тулгуурлан шувуу ажиглах зориулалтын орчныг шинээр бүрдүүлсэн.

Дэлхий нийтээр үнэ цэнтэй, тусгай сонирхолд суурилсан аяллыг сонирхох болсон. Энэ хүрээнд шинжлэх ухаанд суурилсан тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжиж байгаа бөгөөд түүний нэг хэлбэр нь шувуу ажиглах аялал юм. Өмнөговь аймагт аяллаар Япон, Герман, Англи зэрэг улсаас жуулчид ирдэг бөгөөд нийт жуулчдын 10 хувийг шувуу ажиглагч, сонирхогчид эзэлж байна.

“Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-ы дүн


Өсвөрийн ангилал

1-р байр:“Birdtok” баг

21 зүйлийг зөв таньж бүртгэлээ

2-р байр: “Талын сар” баг

18 зүйлийг зөв тодорхойлов

3-р байр: “Алтан Харгана” баг

16 зүйлийг зөв бүртгэлээ

Багууд дунджаар 9–10 зүйлийг зөв тодорхойлжээ. 


Сонирхогчдын ангилал

1-р байр: “2 зөнжи” баг

82 зүйлийг бүртгэж, онцгой амжилт үзүүллээ

2-р байр: “Шувуудын жим” баг

3-р байр: Өмнөговь баг 



Марафон ангилал - (12 цаг ажиглалт хийсэн)

1-р байр: Х.Гантөмөр

2-р байр: Э.Энхсайхан

3-р байр:Н.Жүгдэрнамжил


Холбоотой сэдвүүд

шувуу нүүдлийн шувуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.