Б.Баясгалан
04 сарын 28, 2020
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж буй.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.42] ・ 2023.12.07 Хариулах
369.н гарам гэж яаг хаана байдаг бэ...
Зочин [66.181.161.34] ・ 2021.08.22 Хариулах
Сайн байнуу . 32р хорооны иргэн байнаа Эмээлт хурган гэдэг газарт хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хэтэрхий үнтэй зарагдаж байнаа. Хүнсний дэлгүүр өөрийн хүссэн үнээр барааг худалдаалдаг НӨАТ баримт гаргаж өгдөггүй. Энэ асуудлийг хянаж шалгаж өгнүү???
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь