SPS HD телевиз, НБЭ-н тоглолтууд Өргөө Лазер синемад

peak.mn
05 сарын 20, 2018

SPS HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан НБЭ-ээр үлгэр дууриалал болгон сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчилан уг спортоор хичээллэх хүүхэд багачуудын урам зоригын нэмэгдүүлэх зорилготой “НБЭ ФЛЭЙОФФ-ыг ӨРГӨӨ кино театрт” эвентийг 3 дахь жилдээ дараалан Өргөө кино театртай хамтран хийхээр боллоо.

Энэ удаа бид шинээр ашиглалтанд орсон дүү дүрсний өндөр нягтрал, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Өргөө 1 дээр байрлах ЛАЗЕР синемад гаргана.

Үзэтч та бүхэн 5 сарын 17ны пүрэв гарагийн өглөө 9 цагаас өрнөд бүсийн аваргын цувралын 2 дахь тоглолтоос эхлээд НБЭ-н финалын тоглолтуудыг дуустал хүлээн авч үзэх боломжтой болж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.