peak.mn
05 сарын 16, 2018
SPS HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан НБЭ-ээр үлгэр дууриалал болгон сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчилан уг спортоор хичээллэх хүүхэд багачуудын урам зоригын нэмэгдүүлэх зорилготой “НБЭ ФЛЭЙОФФ-ыг ӨРГӨӨ кино театрт” эвентийг 3 дахь жилдээ дараалан Өргөө кино театртай хамтран хийхээр боллоо.
Энэ удаа бид шинээр ашиглалтанд орсон дүү дүрсний өндөр нягтрал, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Өргөө 1 дээр байрлах ЛАЗЕР синемад гаргана.
Үзэгч та бүхэн 5 сарын 17-ны Пүрэв гарагийн өглөө 9 цагаас өрнөд бүсийн аваргын цувралын 2 дахь тоглолтоос эхлээд НБЭ-н финалын тоглолтуудыг дуустал хүлээн авч үзэх боломжтой болж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.