Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сүхбаатар аймагт болсон морин уралдааны үеэр 10 настай унаач хүүхэд амиа алджээ | Peak News

Сүхбаатар аймагт болсон морин уралдааны үеэр 10 настай унаач хүүхэд амиа алджээ

Сүхбаатар аймагт болсон морины уралдааны үеэр 10 настай унаач хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан байна.

МЭДЭГДЭЛ

Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд, газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай байхад хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж хүүхдүүд хурдан морины үсэргээ, сунгааны үеэр мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос эхлээд амиа насаа алдах хүртэл сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн ноцтой хохирол амссан тохиолдлууд олноор гарсан. Тэгвэл 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс тухай бүрт нь анхааруулж ирсэн. Иймд хүйтний буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар тус комисс Засгийн газар болон 21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлээд байна.

Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг анхааруулж байна. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Холбоотой сэдвүүд

сүхбаатар аймаг унаач хүүхэд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.