Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум орчимд хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ

О.Анужин
09 сарын 11, 2026

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум орчимд өчигдөр авто машин шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг мөн өдрийн 21:40 цагт цурамд оруулж, 23:35 цагт бүрэн унтраасан байна. 

Урьдчилсан байдлаар 2100 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Манай улсад хавар, намрын улиралд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр болдог тул иргэд анхаарал болгоомжтой байхыг албаныхан санууллаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.