Т.Бархүү "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн хагас финалын ялагч боллоо

Б.Баясгалан
07 сарын 01, 2019

Боловсрол суваг телевизээс зохион байгуулж буй Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн энэ улирлын дугаарын хагас финалын шилдгээр Т.Бархүү тодорлоо. Тэрээр 9 дугаарын туршид шүүгчдээс авсан оноо болон үзэгчдээс ирүүлсэн мэссэж саналын тоогоор тэргүүлж, хагас финалын аварга боллоо.

Шоунд оролцож буй шилдэг 8 оролцогч өнөөдрийн дугаарт хэний дүрд хувирахаа өөрсдөө сонгож, тухайн уран бүтээлчийнхээ дуэттэй хамтран дуулсан юм. Өчигдрийн дугаарт Т.Бархүү Яг түүн шиг шоу нэвтрүүлэгт хамтран оролцож буй өрсөлдөгчдийн нэг Б Амархүүгийн дүрээр "Гурван охин" хамтлагтай хамтран Зүрх чам руу дууг дуулав. Тэрээр уг үзүүлбэрээрээ шүүгчид болон өрсөлдөгч нараасаа өндөр оноо авч, өнөөдрийн дугаарын ялагч болов.

Ингэснээр Т.Бархүү өчигдрийн дугаарын ялагч, мөн Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн энэ улирлын хагас финалын ялагчаар тодорлоо.


 

Холбоотой сэдвүүд

б.амархүү яг түүн шиг т.бархүү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.