Б.Баясгалан
04 сарын 19, 2021
Манай улс 5 дугаар сарын 01-нээс агаарын хилээ шат дараатай нээхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд тус сарын 01-нээс хэвийн горимоор үйлдэх олон улсын нислэгүүдийн хуваарийг гаргасан. /ЭНД дарж хуваарийг харна уу/
Нислэгээр эх орондоо буюу Монгол Улсад ирэх иргэд ЭСЯ-нд бүртгүүлэхгүйгээр шууд тухайн нислэгийг үйлдэх агаарын тээврийн компанитай холбогдож, тийзээ захиална.
Тийз нь баталгаажсан иргэд нислэгээс өмнөх 72 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай.
Улмаар Монголд ирэхэд нь тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж, 3 болон 6 дахь хоног дээр нь хоёр удаа шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгана.
Харин коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносон, эсвэл коронавируст халдвар аваад эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй.
Иргэд нислэгийн тийз захиалахаасаа өмнө тусгаарлах байрны 7 хоногийн төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байна.
Тусгаарлан ажиглах байр нь үндсэн болон нэмэлт гэсэн 2 сонголттой.
Үндсэн тусгаарлан ажиглах байрны 7 хоногийн төлбөрийн хэмжээ:
Харин нэмэлт буюу өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах бол холбогдон захиалгаа өгөх аж. Мэдээж төлбөр нь үндсэнээс өндөр.
Үндсэн 18 болон нэмэлт 5 тусгаарлан ажиглах байр болох зочид буудлуудыг хүргэж байна.
Үндсэн тусгаарлан ажиглах байрууд
Нэмэлт тусгаарлан ажиглах байрууд
Тусгаарлан ажиглах зочид буудлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийгЭНДдарж харна уу.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [88.227.57.180] ・ 2021.04.21 Хариулах
Nemelt zochid buudliin une hed ve 6gaas 18 nasniihdn