Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлдөг боллоо | Peak News

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлдөг боллоо

Б.Баясгалан
04 сарын 17, 2019

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудуудад хандаж, хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Хэрвээ иргэн Та өөрийн биеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх бол Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд, татвар төлөх салбар төвүүдийн татварын албаны байцаагчид хандан банкинд дугаарлахгүйгээр банкны карт уншигч буюу ПОС машинаар төлбөрөө төлж цаг заваа хэмнэх боломжтой боллоо.

Татвар төлөх ажлыг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдүүдээс гадна дараах салбар төвүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна.

  1. Нийслэлийн Татварын Газар
  2. БЗД-ийн авто оншилгооны төв
  3. Авто тээврийн үндэсний төвийн “5 ган” салбар
  4. БГД-ийн авто оншилгооны төв
  5. СХД-ийн авто оншилгооны төв
  6. Авто тээврийн үндэсний төвийн “Цирк” салбар
  7. Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбар
  8. Авто худалдааны цогцолбор 22 товчооны салбаруудаар тус тус татвараа төлөх боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.