Тэсрэх бөмбөг дэлбэлж олон хүнийг шархдуулжээ

peak.mn
08 сарын 15, 2018

Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужид мягмар гарагт тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 11 хүн шархдаад байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Үл таних зэвсэгт этгээдүүд Балучистан мужийн Нушки дүүргийн нэгэн дэлгүүрийн урд тэсрэх бөмбөг байрлуулж, түүнийгээ алсаас удирдах төхөөрөмж ашиглан дэлбэлсэн байна. Шархадсан хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хүргээд байгаа аж.

Аль нэг террорист бүлэг уг халдлагыг үйлдсэн гэж албан ёсоор зарлаагүй байгаа юм байна. Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд ослын газарт хөл хорио тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

пакистан тэсрэх бөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.