“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгджээ

Peak.mn
11 сарын 29, 2019

Америкийн попR&B урсгалын The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай дуучин Николь Шерзингер “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Бид эргэн ирж байгааг мэдэгдэхэд таатай байна. Аялан тоглолт ирэх онд Их Британид эхэлнэ” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд Кармит Бачар, Эшли Робертс, Жессики Сатта, Кимберли Уайатт, Николь Шерзингер эргэн орж байгаа нь тодорхой болжээ. Харин дуучин Мелоди Торнтон нэгдэхгүй аж. 

Хамтлагийн гишүүд дуучин Николь Шерзингерийн сүүдэр дор байхаас залхаж байна гэх дуулиан дэгдэж, “The Pussycat Dolls” хамтлаг тарснаас хойш арван жилийн дараа ийнхүү дахин нэгдэж байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

холливуд “the pussycat dolls

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.