Цаг хугацааны хамгийн бага хэмжүүрийг нээлээ

Б.Анхилам
10 сарын 18, 2020

1999 онд Египетийн химич Ахмед Зевайл молекул хэлбэрээ өөрчлөх хурдыг хэмжсэнээр Нобелийн шагналыг хүртсэн юм. Түүний хэмжүүр фемтосекундээр хэмжигдэх бөгөөд нэг фемтосекунд нь 0.000000000000001 секунд буюу 10-15 секундтэй тэнцэж байсан билээ.

20 жилийн дараа Германы атомын физикч Гётегийн их сургуулийн профессор Райнхард Дөрнер анх удаа фемтосекундээс бага хэмжүүрийг нээв. 

Устөрөгчийн молекулыг фотон нэвтлэх хурдыг 247 зептосекунд гэж нэрлэсэн байна. Энэ нь нэг зептосекунд 0.0000000000000000000001 секунд буюу 10-21 секундтэй тэнцэх аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.