Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Цахим татварын систем' буюу e-tax шинэчлэгдлээ | Peak News

“Цахим татварын систем" буюу e-tax шинэчлэгдлээ

Х.Оргил
02 сарын 28, 2020

Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд цахим татварын систем шинэчлэгдэж буй.

Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны цахим  тайлангийн систем болох e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж etax.mta.mn болгон өөрчилжээ.

Уг цахим татварын системд татвар төлөгч хувь хүний нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ. Нэвтрэхийн тулд цахим тайлангийн системд бүртгүүлэх ёстой аж. Ийнхүү системд нэвтэрсний дараа өөрийн байгууллагын эрх холбох, эрхийг тохируулдаг болсноороо онцлог. Өмнө нь хувь хүн, аж ахуйн нэгж тусдаа нэвтрэх нэр, хэрэглэгчийн нэр, кодоор ордог байсан бол нэвтрэлтийн нэгдсэн системээр нэг нэвтрэх нэр, нууц үгээр  нэвтрэх боломжтой болж тухайн нэвтэрсэн хувь хүн болон эрх холбогдсон байгуулагын татварын тайлан, хүсэлтийг илгээх, нэхэмжлэх, хүсэлт, тооцоолол, төлөлтийн мэдээлэлийг харах, хянах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Мөн цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу 1-3 цахим гарын үсгээрээ татварын тайлангаа баталгаажуулан илгээх боломжтой болно.

Цахим тайлангийн системийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг  Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн улсын үйлдвэрийн газар хийжээ.

Холбоотой сэдвүүд

ибаримт нөат татвар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.